Tuesday, December 30, 2014

***


Чин сэтгэл ажээ, энэ яруу найраг
чиний сэтгэл ажээ, энэ яруу найраг
яруусах дуугаа шивнэн төгсгөхийг чинь
хожуу ч гэлээ сонсож амжсан надад
хоногшиж үлджээ энэ яруу найраг
бүх гэрэлт өглөөг мартаж зүрхлэх
зүхэлт мэдрэмж ажээ энэ яруу найраг
Бүхнээ илчилсэндээ ичсэн чиний минь
бүлээн нулимст уруул ажээ энэ яруу найраг
тийм нэг зөөлөн гашуун амт ажээ
энэ яруу найраг, эсвэл эсрэгээрээ ажээ.
догдлоон түрэмгийлэгч хөгжим ажээ
энэ яруу найраг, дотор минь эвгүйрэх
шарталтын танил мэдрэмж ажээ энэ яруу найраг
түүнээс цаашлаад энэ яруу найраг
түгэх оддын гялбаат хараал ажээ
шөнө бүр нойроо хугаслах
шүлэнгэтсэн хар дон ажээ энэ яруу найраг.
атаа жөтөө, адын хүсэл минь ч шадлагдан шигтгэгдэх
албин дүрт хөх бэхэн зураг ажээ энэ яруу найраг.

2013