Thursday, March 1, 2012

Харанхуйн дуулал


Хамгийн хүсэмжит жимс гүзээлзгэнээс цус дуслах аж
Хашгирч чаддаг энэ л ганц өнгө харанхуйг мөрөөддөгөө хэлээд байна
Хумсаа мэрж буй шаргал үст гоо охины харц мэт харанхуй
Хуурмаг үнэнийг илэрхийлсээр оршихуйн он дарааллыг балартуулахад
Махчин цэцэгс мэт хүн төрөлхтөн харанхуйг
Хамаг нүгэлтэйгээ хамт мартсан дүр үзүүлэн
Нарлаж буй хоригдлууд мэт гэмгүй царайлж алхлаач
Марталт гэдэг зөвхөн энэ өдрийн үдийн цай мэт хором ажээ. Гэвч
Үл гээгдэх үес мөчүүд дурсамжийн тэнгисийн цаад эргээс
Үлдэн хоцорсон гомдлоороо ус цавчлан наашилж
Хадан цохио хэлтлэн нүүлгэх мэт нэхэл хатуу ширтэхэд
Харанхуйн дуулал хэт гүнээс сонстож, нар атгахаар тэнгэр өөд цуурайтна.
2011

Жич. Дахин ийм dark шүлэг бичихгүй гэдгээ албан бусаар амлав би...

4 comments:

Р.Улам-Оргих said...

martalt gedeg zuwhun udiin tsai met horom... medmeer yum bn daa eniig chin harin hehe

Bexenzvrxt said...

Дахин ийм dark шүлэг бичихгүй гэдгээ албан бусаар амлав би...

Я.Баяраа said...

Minii setgeld gerel asav

Bexenzvrxt said...

Харанхуйн дууллыг сонсоод сэтгэлдээ гэрэл асаагч тэр залуугийн
Харц шиг, зандрал мэт хавар гадаа иржээ... Я.Баяраад аая