BLOGGER TEMPLATES AND IMVU Layouts »

Friday, February 17, 2012

Гоо бүсгүйн гарт үхмээр хавар

Мэргэн буудагч гоо бүсгүй

Миний дуртай цамхаг дээрээс намайг намнах мэт

Амьдрах дур хүсэл улам төрөх энэ хаврыг

Албан өрөөндөө суун хүлээж байна би

Онилон харах нүдээрээ алхааг минь тооцоолж

Огцом хөдөлгөөн хийвэл дор нь нам буудахаар

Бэлтгэгдсэн тэр бууч бүсгүйн нүд шиг хурц тод хаврыг

Бичгийн ширээндээ суун ар дагзаараа мэдэрнэм

Нахиалах цэцэг шиг эмзэг гохондоо зөөлнөөр хүрч

Нарийн туяхан хуруундаа бөгж зүүх тухай түүний мөрөөдөл мэт

Гэгэлгэн хавар цонхны цаанаас гэтэн ирж

Гэнэт нуруунаас минь тэврэх мэт төөнөж байна

Хамгийн хүсэмжит үхлийг надад бэлэглэх тэр бүсгүйн

Харц шиг хахирган хавар байлаа ч хамаагүй ээ

Үл гүйцэлдэх хүслийн минь цэвдгийг гэсгээхээр онилох

Үг үгүй ч үнэн сэтгэлийн мишээлт өдрүүдийг би олж харъя


2012.02.18 Албан өрөөндөө

10 comments:

Мөнх хас Н.Бэгтэр said...

Alaad haysan bn shvv dee chi.

Bexenzvrxt said...

Бэгтэр анд сэтгэгдэл үлдээж болохгүй байгаад ихээхэн ууртай байгаа. Сийрүүлбэл:


Has Begter: mani gertee l bn svvliin shvleg goy shvleg yumaa
Has Begter: seegii bichij blohgvi yum
Has Begter: bi chadahgvi bgaamuu he he
Есөн-Эрдэнэ T: мэдкү л дэ эхө
Есөн-Эрдэнэ T: чи ер сээгий үлдээдийм үү ххээ
Has Begter: bi harin ch vldeedeg shvv tgd chiniih dr l blohgvi yum sdaa gj
Есөн-Эрдэнэ T: аннимоус гэдгийг нь сонгож байгаад биччихгүй юу хэхэ
Есөн-Эрдэнэ T: чи ганцхан Өрнийн шүлэг дээр сээгий үлдэсэн санагдана
Has Begter: mani bl dandaa l unshdag shtee chamaig seegii vldeej chaddagvi blohoos l bi sh he he
Has Begter: minii hugshun ih sn bn shvv
Has Begter: uur bn
Last message received on 12.02.18 at 0:26
Есөн-Эрдэнэ T: баярлалоо хө
Есөн-Эрдэнэ T: бичихийг хүсэх л юм доо

Bexenzvrxt said...

Болж л байш дээ Бэгтэр ээ :)

Мөнх хас Н.Бэгтэр said...

ynztai ynztai oird iim shvleg unshaagvi yum bn.

Я.Баяраа said...

Saihan shuleg bna aa

С.Начин said...

iim shuleg bichisnii chine toloo baga toiruugiin buh pubd negen udesh tom party zoxioj buh piviigno chini amruu uuhgui gsnch xvcheer tsutgamaar

Bexenzvrxt said...

Баяраа баярлалаа. Начин минь хачин минь бидэнд хийх ажил их байна даа. ажлаа хийгээд тэмдэглэх ажил ч их байна

Bexenzvrxt said...

Баяраа баярлалаа. Начин минь хачин минь бидэнд хийх ажил их байна даа. ажлаа хийгээд тэмдэглэх ажил ч их байна

Sudarchuluun.E said...

Ёстой гоё шүлэг бнам....

Bexenzvrxt said...

Баярлнам...