Tuesday, August 23, 2011

Томруулдаг шилээр аалз хараад бодсон бодол


Хашаанд минь хэзээнээс ч юм
Харагдах болсон залуу улиасны
Хандаж ургасан зүгт нь нөмөрлөн зогсоод
Хэчнээн тамхи асаасныг минь
Хэн ч мэдэхгүй шиг
Утга учиргүй ногоон навчис
Унахдаа ямар үг хэлдгийг
Би сонсохгүй шиг
Наймын тоо хэлбэрт аалзыг
Томруулдаг шилээр харж цочсоныг минь
Аалз ойлгохгүй шиг
Орчлонт ертөнцийн өдөр хоног, хэмжээсүүд
Ондоо газар луу намайг хөтлөх болоод удлаа
Харьцангуйг харсан тэр томруулдаг шилийг
Хайрцаганд хийж номын сандаа хадгалахад
Утга учиргүй ногоон навчис
Унших номын минь хавтасанд алтан утас шиг дурайгаад
Урагдаж навсайсан хуудасыг нь
Аалз шүлсээрээ бэхэлж, хөнгөмсөгөөр савлан тоглоход
Аман хуурын хайрцагт үлдээгээд удсан
Томруулдаг шилээ авч эрвээхэй харахаар би явлаа
2011.08.23

5 comments:

Anonymous said...

тэр улиас сайхан улиас, тэнд би бас тамхиа асаасан.

Бэхэнзүрхт said...

хээх байгаль нүдний өмнө гэсэн чинь ийм юм бичлээ. Байшингийн минь урд ургасан байгаль байх чөтгөр гэж

С.Начин said...

08.27nii ogloo sereed harsan gantshan zuilne ter mod l bailaa kke setgeld todhon vldsen dursamj bolj monxornoo

Я.Баяраа said...

Durslel met uuls olzlogdogsod met tsuvj baij bilee....

Бэхэнзүрхт said...

Тэдгээр үүлсийг хараад хэн ч билээ гайхахгүй байгааг бидэн хоёр гайхаж билээ