Friday, November 21, 2014

2007 он

2007 оны намар оюутан байхдаа энэ шүлгийг бичиж байсан юм байна. Утга зохиолын нэгдэл дээр очоод уншсан, одоо санахад том Оргил, Баяраа, Элбэг, Бүүвэй, Оргил бүгд л сонсож байсан санагдана. Дуугүй толгой дохиод л. Хүмүүнлэгээс зохион байгуулдаг нэг шүлгийн тэмцээнээс энэ шүлгээ уншиж хасагдчаад нэгдэл дээр очсон чинь Баясаа ганцаараа ирчихсэн байваа. Шүлгийн тэмцээн нтрийн тухай мань хүн огт өөр бодолтойгоо хэлж, яруу найргийг уралдуулна гэдэг утгагүй хэрэг гэж билээ. Би хариуд нь, "Өөрийгөө шүлэг бичдэг гэдгийг харуулах чинь гоё шдээ" ухааны юм ярьж зогсож билээ. Тэр өдөр дугуйлан цугласан ч билүү, яалаа мартчихаж ээ. Энэ шүлгийг би тэгэхэд их тоодог байлаа. Аймаар гүн сэтгэлгээний, сэрэл мэдрэмжийн нтр гээл хаха.

No comments: