Friday, June 6, 2014

Poetry - (2010) киноны төгсгөлд гардаг шүлэг




Б.Баясаагийн орчуулга байжээ. Ямар нэгэн шүлэг уншихыг хүсээд олдохгүй байх шиг таагүй явдал гэж үгүй. Тиймээс цэгцтэй архив болж чадахгүй байгаа Фэйсбүүкээс ийш нь аваад ирлээ шүү ккк. 



АГНЕСЫН ДУУ

Тэнд ямархуу байна вэ
Хачин ганцаардмал байна уу
Тэртээд наран шингэхдээ
Улайран цогшиж байна уу
Шугуй модод руу явах замд
Шувууд дуулалддаг хэвээр үү
Шууданд хийж зүрхлээгүй
Захидлыг минь чи авсан уу
Улайж түвдээгүй нүглээ
Одоо наманчилж болох уу
Улирах цагийн аясаар
Улаан сарнай гундах уу
Исгэрэн шуугиж ирээд
Эргэж оддог салхи шиг
Эсвэл зүгээр л сүүдэр шиг
Ингээд хагацъя гэж хэлэх цаг болжээ
Эргэж ирэхгүй гэсэн амлалтууддаа
Эцэст нь хүрнэ гэсэн хайрандаа
Эцсэн хөлийг минь үнслэх
Өвс болоод цэцэгст
Эцэлтгүй араас минь дагах
Эвий хөлийн мөрүүдэд
Хагацъя гэж хэлэх цаг хэдий нь болжээ
Харанхуй одоохон нөмөрхөд
Өнчин лаа ахин гэрэлтэх үү
Хэн ч бүү уйлаасай гэж
Энд би залбирч байна
Хэчнээн их хайртайг минь
Мэдээсэй гэж хүсч байна
Халуун зуны өдрийн
Хачин уйтай хүлээлтэд
Хайртай аавын минь царай шиг
Халцарч баларсан харгуйд
Ичингүйрч нүүрээ буруулах
Ганцаардамл жаахан цэцэгт
Ээ дээ, мөн ч их хайртай би
Зүдрүүхэн дууг чинь сонсоод
Зүрх минь дэнслэн булгилна
Эцсийн амьсгалаа аваад
Тунгалаг мөрнийг гатлахын өмнө
Ивээж таныгаа адислана
Туяарах гэрэлд нь
Анивчин сэрэхэд
Туж дэргэд та минь зогсож байх
Алсын гэрэлтэй тэр өглөөг
Анисан нүдэндээ зүүдэлж эхлэв би.

No comments: