Tuesday, September 27, 2011

Аймар гунигтай шүлэг


Бороонд дунд бүжиглэх хүслээ хэлэхэд чинь
Гадаа намар цаг, жихүүн бороо хоёр чамайг хүлээсэн
Бодолгүйгээр дотуур хувцас, торгон цамцаа өмсөж
Юу ч хэлэлгүйгээр гэрээс гарахад чинь би юу ч бодож амжаагүй
Дэрсэн малгайтын адал явдал мэт
Хөөр төрүүлэм, хором мөч минь
Дэргэд минь чамайг байсныг ч мартаад
Өөр зүгт алгуурхан харсан шүү
Цэлгэр танхимын голд шүлсээ залгин ганцаар зогсох шиг
Цээж минь нэг л хөндий болсныг гэнэт мэдрэх хүртэл
Хүйтэн дусал дунд бүжиглэхэд хөгжим яаж эгшиглэдгийг
Хөл алдам, сөхөрч унам хоосон цээжнээсээ сонсох шиг
“Намайг авахаар намар ирлээ...” гэх дуун мэт
Надаас үлдэх юм бүхнийг тавиланд нь тэр даатгажээ
Эргэж харах, эгцэлж ширтэх харц бүхнийг минь эрхшээж
Энд шүлэг зохиож, мод тариад ч нэмэргүй гэж эмгэнэн хэллээ

4 comments:

Я.Баяраа said...

Борооны дуу...
/Бороо өөрөө биш хүний дуулсан дуу/

Бэхэнзүрхт said...

Чамд дээр хэлсэн дээ яагаав. Намайг авахаар намар ирлээ гэтэл хамт явж амжаагүй байтал өвөл ирчихсэн гээд. хэхэ. утгагүй юм ярьж байгаагийн маань уг сурвалж нь ерөөсөө даарч хамар улайсных байсан юм байна

Р.Улам-Оргих said...

Энд шүлэг зохиож, мод тариад ч нэмэргүй
ugaasaaa shdee, hehe

Namuuxan said...

бүсгүй дөнгөж л уруулаа будах хүсэлтэй болж байна
тэр нь бүр
найман сард хамгийн их зохимоор цайвар ягаан өнгөөр шүү ...
гэтэл одоо хоёр сар
цас орсоор л...