Friday, November 11, 2011

Бичихийг хүссэн...



Хэн бүхний талаар хамгийн сайхнаар төсөөлж явсан бодлыг минь
Хэмхчиж зүрхлэх түүний дотор луу шагайх завдал өгөөгүй
Онгорхой хаалга, ундуй сундуй эд юмсыг санагдуулам сэтгэлтнүүд л
Одоо надад хамгийн ойр байгаа учраас би явмаар байна
Үдэн гаргах хэн ч үгүй өртөөг зорихдоо
Өврөө тэмтэрч шүдэнз хайж мунгинахдаа
Үүргэвч л хамгийн ихээр надад зохих хэрэгсэл гэдгийг мэдэрч
Өглөө, орой, үдэш хэмээгдэгч орон зайн хэмжүүрүүдийг мартаад алхав
Гандмал шаргал өнгөөр дүрсжүүлсэн тэр дуун (цахлай)
Гадаах амьдралаас тэрс зөрүүтэйг мэдэрч
Түргэн хоолны мухлагын худалдагч эмэгтэйн
Түргэн занд нэрвэгдэж эргээд л өртөөндөө ирэв би
Явах л ёстойг минь хэлээд буй юмс бүхэн
Хүрч чадах төгсгөлийн тэндээс хэрхэн хашгирахыг минь
Харж, тааварласан учраас намайг зоригжуулж байна
Харин би үүнийг яаж ойлгож, цааш хэрхэн алхах вэ.

5 comments:

С.Начин said...

erdenet yavahdaa gal haij bitgii munginaarai ovgoon kke

Бэхэнзүрхт said...

хэхэ. Явъя л гэсийш дээ. аппаратаа шарж байгаад ч хамаагүй хэхэ.

Anonymous said...

сайхан шүлэг байна.

Я.Баяраа said...

Unaval unaahc tegeed. Naad boovon helbertei chuluun deereesee.

He he. fun.

Saihan shuleg bna shuu.

Бэхэнзүрхт said...

Яалаа гэж унаж байдын. Харин ч дэвжин мандана ш дээ. Баярлалаа