Thursday, April 5, 2012

Дотогшоо


Дотогшоо... улам дотогшоо
Дотогшлох тусам улам бүүдгэр
Донслох чимээнд өөрийгөө чимхээд
Доромжлол сөрөн алхав
Байшин нурах мэт хөгжим
Нууранд хүн живэх мэт төгсөхөд
Багтрах төдий энэ хилэн
Нууцлаг сэтгэлийг цочрооно
Дотогшоо... улам дотогшоо
Доргилтоос болж бөөр минь сугарчээ
Хоёр гартаа бөөрөө барьсаар
Хогийн савыг чиглэн ... дотогшоо дотогшоо
2008

4 comments:

Бэхэнзүрхт said...

Миний номыг уншаагүй хүмүүст зориулж энэ шүлгээ нийтэллээ. Би эндээ их хайртай ч ичмээр дамшиг байгаан нтр.. хэхэ. Шулуухан хэлэхэд эргүү муу пацаануудыг юу хийхээ мэдкү явж байхад ийм шүлэг бичиж байлаа.

Бэхэнзүрхт said...

Арай тэнэгтчихэв үү ккк

Sudarchuluun.E said...

Сонин шүлэг шүү... номоо өгнө гээл бсан тгд сураг тасарсан тэ?

Бэхэнзүрхт said...

хэхэ. ном хэцүү байна аа. Магадгүй чамайг битгий уншаасай гэж хүсээд байх шиг.