Monday, March 17, 2014

Уймарагч, хөлчүүрэгч чи
учир нь үл ойлгогдох
танка хэлчихээд
урсагч чи
ус шиг агаар шиг
ууршигч, замхарагч, шатагч чи
уйлах чинь хүртэл хиймэл
урамгүй хүйтэн чи
ургаж буй шүлэгсийн минь амьсгааг
уруулдаа шингээн хүйтэн инээмсэглэгч чи
ухрааж болдогсон бол цаг хугацаанаас
утгагүй тавилангийн чинь эхлэлийг
устгачихаад эргэн ирэхэд ч
миний дэргэд байж үл чадах чи
эзэрхэг түрэмгий атлаа
энэлэн зовлонд тачаадагч чи
уруу царайлж бүхнээс алсарахад минь
эргэлзэлгүй тайтгаруулах увдисаа цацраагч чи
учирч амжилгүй өнгөрсөн бол
намайг нэхэж гундаж, бөхийхдөө
улаан сарнай шиг ихэмсэг үхэлд
учиргүй дурлаж чадах л байсан чи...
2014



3 comments:

Anonymous said...

өөр юм.

Бондууш said...

1сарын 19,
2сарын 18,
3сарын 17-ны өдрүүдэд бичлэг хийжээ.

Yesunerdene Tumurbaatar said...

Нээрээ тийм байна. Бондууш аа, хэхэ