Sunday, May 18, 2014

***



Мартагдсан мэдрэмжээ эргэн санахад
чи надад анх удаа дурлах мэт санагдаад байна
Төгс яруугийн туурь болсон сэтгэлтэн минь
чиний л төгсгөл өөд би сөгдөн цурхирч байна
Хаанаас чи энд ялгуусан ялалтын эзэрхэг гүнж болон төрөөд
хатан чинжаалаа агаар зүсэн чиглүүлж зүг бүрт алтан сүйх илгээв ээ?
Алтан сүйхэнд багтааж ядан ачсан нөж, нүгэлт зүрхсийг
атган өргөх чинь аймшигтай атлаа ялдам байх мэдрэмжийг ээ!
Аяа, яг өнөөдөр миний сөгдөн цурхирах энэ элст хөндийд
атгаг шуналт зүрхэс яаж цус садраан унаж байв аа.
Амьд үлдсэн энэ л зовлонт зүрхээ одоо би
амьтай байлгахыг хэчнээн хүсэж базлавч
хорлонт янаглалын чинь амтат таалал хорвоо бид
хоёрыг хаана ч юм цөлж, дөнгөлөөд холдсоор л байх шиг санагдана.

2014

2 comments:

Р.Улам-Оргих said...

Гоё байна

С.Начин said...

Хэлснээрээ хийж байх шив дээ. Толгойнд хуралдсан цусаа саяхан доош урсгасан хүн ч аргагүй л дээ хэхэ.