Sunday, October 16, 2011

Өрнийн шүлэг



Өөрийгөө тойруулж тоосгоор битүү өрөх адил
Өрөө ч биш авс ч биш ганцаардалд автуулсны
Цаад учир нь чи билээ, чи билээ
Хуурамч инээмсэглэгч чи билээ
Хувилгаан чоно саранд улих
Транселваны домгууд энэ шөнө биелэнэ
Хутга болоод бууг үл ажрах
Төгс төгөлдөр бие цогцостон айсуй
Архирах дуунд нь зүрхээ дарах
Арчаагүй хүн төрхтнүүд бүгд зугт
Гагц намайг ганцаардлын тоосгон хана дунд хорьж чадсан
Галзуу удганы дараа төрөлтөн л түүнтэй тулалдана

6 comments:

Бэхэнзүрхт said...

Нэг мэдсэн чинь Аймар гунигтай шүлэг, Энгийн шүлэг, Тэнгисийн шүлэг энэ тэр гээд баахан шүлэг гэсэн шүлэг бичжиж дараагийнх нь юу байх бол доо

Я.Баяраа said...

chi mini shulegch yumaa
shulegch yumaa chi mini
shulegch mini chi yumaa
chi yumaa shulegch mini...

Бэхэнзүрхт said...

аая. Магтаал бүхнийг чинь мартахгүй санаж, занаж явъя хэхэ

Anonymous said...

ёстой аймаар шүлэг юм байна.

Бэхэнзүрхт said...

Аймаар гэдгийг нэгэн нэрт нийтлэлч аймаархи гэж хэлсэн байж билээ.

Мөнх хас Н.Бэгтэр said...

Gaihmaar shan shvleg.iim baih l ajee.