
Нөмөрт шатнаа гутлаа дэрлэн унтахуйд
Нөгөө ертөнц шатны хонгилд исгэрнэ
Алдах юмгүй амьдралыг сонгосон
Айдасгүй эрийн бие хонгио мэт хэвтэнэ
Урин цагийн үнэр анхны бороотой нэвт мэдрэгдэхэд
Унтаад сэрээгүй түүний зүрхэн тушаа сарнай дэлбээлнэ
Т.Есөн-Эрдэнэ
1 comment:
"Урин цагийн үнэр анхны бороотой нэвт мэдрэгдэхэд
Унтаад сэрээгүй түүний зүрхэн тушаа сарнай дэлбээлнэ"
Тэхээс яахав. Алдах юмгүй амьдралаас ахин олдохооргүйг олсондоо тэр дэлбээлж байгаа юм.
Post a Comment