Sunday, March 20, 2011

Их хотын их чимээнд зориулав...



Айзам, эгшгийн найрсал
Алгуурхнаар зүрхийг минь илбэдэг
Контра басс дүнгэх мэт анирдан
Кофегоо үлээж, тамхиа сорном би
Их хотын симфони ингэж эхлэдэг
Эхлэхийг нь хүлээн би инээмсэглэдэг
Гудамжны мухарт эмэгтэй голос часхийн дугарч гоцлоход
Хэдэн арван нохой уралдан боргож зөрчилдөөнт
Хийлийн түрлэг мэт гаслан
Хэмнэл үүсгэж найрсана
Дэвсгэр өнгө нэхэх мэт тэр их гаслааныг
Дэр модоо тэгнэх галт тэрэг зөөллөх аж
Орвонгоороо эргэсэн мэт нам гүм эхлэхийн өмнө
Орчлонг хараагч тэр минь хашгирлаа
Орвонгоороо эргэсэм мэт нам гүм эхлэхэд
Орчлонг харааж ханасан тэр минь тайвширлаа
Чамаас олж сонссон аяз бүрээ би
Чандалж нууцлахгүй бол галзуурна гэдгээ мэдэрдэг
Чамаас олж сонссон аяз бүрээ би
Чагталж хадгалж явнам. Чамд л зориулж чагталнам...
2011.03.20 Зөөлөн-д

3 comments:

Г. Оргилболд said...

Чамаас олж сонссон аяз бүрээ би
Чандалж нууцлахгүй бол галзуурна гэдгээ мэдэрдэг

Г. Оргилболд said...

Нээрээ Дэлхийн яруу найрагчидын өдрийн мэнд хө

Bexenzvrxt said...

Тэр нь хэзээ юм бэ өнөөдөр үү хэхэ