Sunday, March 13, 2011

Твист


Гялалзах өлмий чинь өвдөгтэйгээ зөрж найгаад
Ганцхан хоромд бүсгүйн хормой үл ялиг дэрвэхэд
Алив, алив твист... гэж хэлмээр байна
Хүрэмээ тайл. Залуу минь. Цамцаа задгайл...
Сэтгэл татам айлгүйтэл, нүдээ ирмэхүй
Сэрэмж алдуулж, зүрх догдлоогоод
Хаяа энэ хөгжмийг сонсох хачин зугаатай байдаг
Хачин ихээр баясах минь хаалга, цонхыг савлуулж байна
Саксфонн эгшиглэтэл нэгэн жигд хөдлө, хөлөр
Санаанд чинь юу орж байна, надад хамаагүй
Гол нь твист, голдоо ортол твист
Гоонь эр минь, үзэсгэлэнт бүсгүй минь...
2011.03.13
video

4 comments:

Г. Оргилболд said...

Тэр эмэгтэй үнэхээр гал шиг бүжиглэдэг байж билээ. Одоо хүний эхнэр хүүхдийн ээж. Үнэхээр сэтгэл татам гал цогтой бүжиг шиг эмэгтэй. Ингэж боддог оо түүнээс би нуудаггүй. 4 жилийн өмнөх бүжиг шиг өдөр танилцсан. Харин сая гэрт нь очиж шарсан гахайн мах, шарз хоёроор дайлуулав. Ирээд энэ шүлэгийг чинь уншлаа. Тиймээс энэ шүлэгийг чинь БҮЖИГ ШИГ ТЭР ЭМЭГТЭЙД ЗОРИУЛАВ.

Зөвшөөрнө бизээ анд минь.

Bexenzvrxt said...

хэхэ. Төгөлдөр эртийн сэтгэгдэл байна хө. Гүн сэтгэгдэл үлдээж дээ. Тэгээд тэрийгээ сээгий-дсэнд баярлалаа хө

Р.Улам-Оргих said...

huuuh, taalagdaw....

Р.Улам-Оргих said...

Коммоун бэби... летс твист