Wednesday, February 8, 2012

Тугалган цэрэгт зориулав



Орчин цагийн гоо бүсгүйн нүдний
Онцын тод будаг нь нулимстай тэрсэлддэг
Ойлгож байна уу цэрэг ээ, тэгэхээр
Одооноос эхэлж уйлуулж болохгүйг анхаар
Цэх зогс цэрэг ээ, чи бол зураач, гол нь цэрэг
Цэнэгтэй буунаас илүү зориг цээжинд чинь байх учиртай
Эмс охидын чих дөжрөөм, нүд сохлом шалиглалд
Эцэс үгүйг мэдэх мөртлөө, тийш хадуурагч
Ам нь хатуу агтнаас ялгагдах чанар чинь юу вэ
Алив надад шалавхан хэл, гүйгээд...гүйгээд
Зурагдсан тавиланг чинь хэлж өгье
Цээжээ урагш, хөлөө цэх. цэрэг минь
Зуухан дотроос тугалган зүрх олдвол
Тэр чиний халуун цогцос байх болно
Ёслолын буудлага, гоёмсог тагтай хайрцаг
Ёс төртэй найр наадам чиний үхлийг чимэх болно
Одоо явж тулаанд бэлд. Гутлаа тосло. Үсээ самна
Оройхон энийг үзээрээ “Хунт нуур” бүжгэн жүжиг...
2011

5 comments:

Я.Баяраа said...

sak shaajee. yadaj piiv uuj ugaah heregtei yum bna.

Бэхэнзүрхт said...

Тийм ч юм уу. хэхэ гэхдээ үгүй байх аа энэ чинь хүүхдийн зохиол ш дээ. Тэгэхээр пиво биш жүүс ууж болох

Sudarchuluun.E said...

ёстой гоё шүлэг бна...

Sudarchuluun.E said...

Ёстой гоё шүлэг бна.....

Sansaraa said...

Huurhun bichjee